Маргааш УИХ-ын чуулган болно


Маргааш УИХ-ын чуулган болно

 

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, энэ долоо хоногийн мягмар гарагт чуулганы хуралдааныг хуралдуулах тов гаргасан юм. Маргаашийн чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. 

Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж  УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Үргэлжлүүлээд 10.00 цагт эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.