Шинийн дөрөвнийг амралтын өдөр болгох шийдвэр гарчээ


Шинийн дөрөвнийг амралтын өдөр болгох шийдвэр гарчээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд сайд нар сар шинийн баяртай холбогдуулан шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

Тодруулбал, хоёрудугаар сарын 8-ны баасан гарагийн ажлын өдрийг энэ Бямба гараг буюу хоёрдугаар сарын 2-ны өдөрт  шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэснээр иргэд хоёрдугаар сарын 05-10-ныг хүртэл зургаан өдөр амрахаар болж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.