Долдугаар сарын 9, 10-нд бүх нийтээрээ амрахыг дэмжсэнгүй


Долдугаар сарын 9, 10-нд бүх нийтээрээ амрахыг дэмжсэнгүй

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхийг хэлэлцсэн ч Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй байна. Амрах нь хувийн хэвшилд халтай, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагууд наадмын өмнөх өдрүүдэд хариуцлага өндөртэй ажиллах ёстой гэж үзжээ. 

Тиймээс наадмын өмнөх долдугаар сарын 9, 10-ны өдрүүдийг амралтын өдөр болгох санал дэмжигдээгүй байна.  Хэрэв Засгийн газрын хуралдаанаар долдугаар сарын 9, 10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргавал долдугаар сарын 7, 21-ны өдрийн амралтын өдрийг 9,10-ны амралтын өдрүүдэд нөхөх байсан юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.