Дорнодчуудыг биднийг дорд үзсэн нэгэн асуудал бол яах аргагүй халх голд чөлөөт бүс байгуулах 500 мянган га газрын асуудал билээ. Учир нь энэ УИХ-ын 75 дугаар тогтоо гарсан хойно нь нутгийн иргэд бид мэдэж нийтээрээ бухимдсан гэхэд болно. Ниргэсэн хойно нь хашиграв гэгчээр гэнэт л баахан Дорнодчууд бидэнд санаа зовсон, улс төр хийсэн хүмүүс ар араасаа шил даран гарч ирсэн. Заа тэгээд эцэстээ бүгд л таг чиг болцгоосон. Энэ бүхний эцэст хэдэн хүмүүс улс төр хийгээд дууссан гэхэд болно. Мэдээж саарын хажуугаар сайн хүмүүс их байсан нь мэдээж. Харин энэ удаад нутгийн залуу, МАН-ын урдаа барьдаг хуульч Б.Энхбаяр УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар үндсэн хуулийн цэцэд ханаад байгаа тухай өөрийн файсбүүктээ нийтэлсэн байна.
Сэтгэгдэл