“Жинхэнэ мүүнчин” чинь С.Баярцогт юм биш үү


“Жинхэнэ мүүнчин” чинь С.Баярцогт юм биш үүДансандаа сая доллар мартдаг, Оюутолгойн гэрээг үзэглэдэг, 20 мянган хувьсагчтай бодлого боддог, УИХ-ын гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монголчуудын "хараалыг идэж байгаа” МҮҮН-тэй "зузаан холбоо”-той юм байна. Яагаад гэж үү.

Тэгвэл Мүн Сан Мён Монголд ирж, хурал цуглаанаа хийсэн байна. Энэ үеэр С.Баярцогтыг сайшаан магтаж, шагнал урамшуулал ч гардуулж байгаа нь дүрс бичлэгт мөнхрөн үлджээ. С.Баярцогтоос гадна Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нарын дүрс энэ бичлэгт үлджээ.

Гэтэл бид БШСУЯ-ны газрын дарга хүүхнийг л "улаан мүүнчин” гэж буруутгаад барьж идэх гээд байдаг. Тэгсэн яг үнэндээ "улаан мүүнчид” чинь Төрийн ордонд, Засгийн газарт шургалчихсан яваа юм биш үү…


undesten.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.