24 VS 24: 50 мянган доллар өгсөн, өгөөгүй


24 VS 24: 50 мянган доллар өгсөн, өгөөгүй

Хоёр сар орчмын өмнө батлан даалтаар гарсан Эрүүл мэнд спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба өөрийн холбогдсон хэргийн талаар ил захидал бичиж, мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Энэ асуудал ч өнөөдөр дуулиан дэгдээгээд байгаа юм.

Тэгвэл Н.Энхбаярыг "илчилсэн” эл захидлын асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр "Г.Шийлэгдамба ийм захидал бичих хүн биш. Энэ бол хуурамч захиа. Би түүнээс нэг ч төгрөг аваагүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин Г.Шийлэгдамба "Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо "Энэхүү ил захидлыг өөрөө бичсэн. Би Н.Энхбаяр даргад 50 мянган доллар өгсөн нь үнэн” хэмээж, үнэнээ өчисөн юм. Тэгвэл Г.Шийлэгдамба болоод Н.Энхбаяр нарын байр суурийг 24 VS 24 буландаа хүргэж байна.

тайлбарлаж /өөрийн хувийн хэрэгцээнд зориулан зээлсэн мөнгө/ бичсэн байсныг анзааралгүй гарын үсгээ зурсан байсан. Ингээд энэ бүгдийгээ тайлбарлаж хэвлэлийн хурал хийж, олон нийтэд худал мэдээлсэн. Тиймээс л үнэнийг мэдээлэхийн тулд ил захидал бичсэн.

Н.Энхбаяр даргын намын санхүүжилтийг бүрдүүлэх тулган шаардалтаас үүдэж О.Даваасүрэнгээс мөнгөн тусламж авсан. Энхбаяр дарга намын санхүүжилт бүрдүүлэхгүй бол генсек болон сайдын ажлаа өг гэдэг байсан.

http://www.24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.