Лалын шашинтнууд орон гэргүй хүмүүст тусламж үзүүлж байна


Лалын шашинтнууд орон гэргүй хүмүүст тусламж үзүүлж байна

 

ВЕНА. /Anadolu/. Австри улсын нийслэл Вена хотын лалын шашинтнуудын “RAHMA” холбоо орон гэргүй хүмүүст халуун хоол тарааж байна.

 

"Бид долоо хоногийн хэд хэдэн өдөр орон гэргүй, тэнэмэл хүмүүст тусалж, тэдэнд халуун хоол тараадаг. Энэхүү үйл ажиллагааг гурван жилийн өмнөөс зохион байгуулж байгаа бөгөөд уг тусламжид өдөрт дунджаар 100 гаруй орон гэргүй хүн хамрагддаг" гэж тус холбооны дэд дарга Омер Батур мэдэгджээ.

 

"Австрид амьдарч байгаа гадаадын иргэд болон австричууд уг үйл ажиллагааг “маш эерэг”-ээр хүлээн авч байгааг тэрбээр дурдаад, энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан "бид энэ улс оронд амьдрахын сацуу энэ улс оронд тулгамдаж буй асуудлуудад шийдэл олоход гар бие оролцож байгаа" гэсэн илгээлтийг лалын шашинтнуудад хүргэхийг зорьсноо онцлон тэмдэглэв.

 

Түүнчлэн тус холбоо 25 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрд байгаа орон гэргүй маш олон хүнд тусламж үзүүлсээр ирсний дотор сири, палестин, рохинжа үндэстнүүд болон лалын шашинт дүрвэгсэд багтаж байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.