Нас барсан шүүгчийн хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж байна


Нас барсан шүүгчийн хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж байна

 

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч Б амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гарч, 461 дүгээр ангид саатуулж байх үед ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна. 

Хэвлэлээр түүнийг дотуур хувцасныхаа (лебчик)-ний төмрөөр өөрийгөө егүүтгэсэн хэмээн мэдээлж буй. Харин өөр эх сурвалжууд амиа хорлоогүй хэмээн мэдээлж байгаа юм. 

Тэгвэл түүний нас барсан шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Мөрдөн байцаах албан хамтран шалгаж байгаа аж. 

Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан гэнэ. 

Түүнийг салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан тухай хэвлэлээр мэдээлжээ. 

Б.Аз 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.