Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх хөтөлбөрийг Нийслэлээс зохион байгуулан, энэхүү ажлыг нь УИХ-аас дэмжин 5 хувийн зээл хүртэл гаргаад байна. Түлээ, нүүрс түлэн олон жил гэр хороололд амьдарсан айлууд будаг нь ханхалсан шинэ сууцанд орж, хэзээ мөдгүй нурж мэдэх хуучин байрандаа түгшин суугаа гэр бүл шинэ байрныхаа түлхүүрийг гардаж эхлээд байна.
Энэхүү бүтээн байгуулалтыг төрийн хар хүмүүс эхлүүлсэн шиг, энэхүү ажилд саад учруулагч нь эгэл хар хүмүүс л байна. Гэдийгээд байвал улам үнэд хүрнэ гэсэн сэтгэлгээгээр төрийн ажилд саад учруулж, зарим нэг нь амандаа багтахгүй мөнгө нэхэж, зарим барилгын компаниуд Европын хаа нэгтээ сүндэрлэх хаусны үнэ төлөх дээрээ тулан ягтаж, энэ бүтээн байгуулалтын ажил ямар нэг хэмжээгээр саад бэрхшээлтэй тулсаар л байгаа. Өөр зуураа үнэд орох яах вэ, нэг л өдөр учраа олох биз. Урд зүгийн хар хятад төрийн ажилд саад болоод байгааг юу гэх вэ?
Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны гурван тендерийг өнгөрсөн жил зарлажээ. Гурван компани шалгаран айл өрхүүдтэй гэрээгээ байгуулахаар ажилдаа ханцуй шамлан орж. Гэтэл нэгэн том хар саадтай гурвуулаа нэгэн өдөр тулсан байна. БНХАУ-ын иргэн, монгол эхнэртэй Цао Дэ Вэн гэгч "Холч жинчин” ХХК-ийн захирал төрийн ажилд санаатайгаар саад учруулж эхэлжээ. Тэрээр тухайн тендер зарласан гурван газарт нийтдээ 12 байр эзэмшдэг аж. Нэг хэсгийг нь эхнэрийнхээ нэр дээр, нөгөө заримыг нь хятад хүний нэр дээр авчээ. Энэхүү байруудаа Барс захын урд байрлалтай орон сууцаараа сольж авсан ба тендерт шалгарсан гурван компанид "Би та нарт байраа өгөхгүй. Өгөхгүй болохоор та нарын ажил явахгүй. Ажил чинь явахаа байхаар тендер цуцлагдана. Цуцлагдахаар нь манай компани авна” гэж гүдэсхэн монгол эр хүн шиг хэлж суугаа гэнэ.
Улайм цайм ингэж ярьж байгаа хятадын өөдөөс Барилгажих тендерт ялсан гурван компани ч, шинэ байрны мөрөөсөл болсон оршин суугчид юу ч хэлж чадахгүй, чаддагаар нь Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Баянгол дүүргийн Засаг дарга нарт хандан, бичиг шидэхээс хэтрэхгүй байгаа аж.
Учир нь тухайн тендерийн бүсийн нэг байр найман оршин суугчтай. Гэтэл дөрөв нь Цао Дэ Вэнгийнх орон сууц байх жишээний. Төсөл хэрэгжүүлэгч барилгын компани найман айлын долоотой нь буюу 90 хувьд хүрч чадахгүй бол ажил нь сөөм ч урагшилж чадахгүй болно. Энэ нюансыг дотор газрын өмхий санаат маш сайн судалж мэджээ. Хамгийн гол нь оршин суугчид үүнд маш бухимдалтай байна. Таазнаасаа нурж эхэлсэн, халуун ус ч үгүй байраа шинэ орон сууцаар солих хүсэлтэй иргэдийн хүсэл дээр "Хол жинчин” хясаж байгаа учир аргагүй юм.
Цао Дэ Вэнгийн хувьд Монгол Улсад 2005 оноос хойш ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Отгон гэдэг монгол бүсгүйтэй гэрлэн үрийн зулай үнэрлэжээ. Хотын дарга байсан Ц.Батбаярын дүү Ц.Батнасантай хамтран Багахангайд төмрийн үйлдвэр ажиллуулдаг ба чанар муутай арматур үйлдвэрлэдэг учир тэр нь борлуулалт муутай байдаг гэнэ. Чанаргүй арматураа борлуулах нэгэн арга сэдсэн нь орон сууц барих гэж шийдсэн бөгөөд Барсын өмнө байрлалтай 154 айлын орон сууцыг тийнхүү барьж ашиглалтад оруулжээ. Чанар муутай арматураар барьсан гэдгийг нь хүмүүс мэдээд байгаагаас ч тэр үү хоёр жилийн өмнө ашиглалтад орсон тэрхүү орон сууц одоо болтол зарагдаж дуусаагүй байна. Гаднаа тоглоомын талбайгүй, урдуур нь улаан шороо эргэлдсэн замтай, өвгөнтийнхнөөр хүрээлэгдсэн Барсын гүүрэн гарцаар гарах нь амь дүйсэн хэрэг хэмээн энэхүү байрны талаар оршин суугчид нь ам муутай ярьж суух ажээ.
Монголыг хөгжүүлэхгүй байх бодлогыг хоёр хөрш маань барьдаг гэж харддаг. Гэтэл ард иргэдээ орон сууцжуулах монгол төрийн мэргэн бодлогыг хятадын иргэн ийнхүү гацааж чадаж байна. Энэ асуудлыг хууль хүчний байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ. Төрийн хууль хүрэхгүй байгаа газарт хүрч ажилладаг гэх Хөх Монгол, Босоо хөх монгол бүлгэмүүд ч хөдлөх хэрэгтэй болжээ. Монгол төрийн ажил нэг ч өдөр гацах ёсгүй.
Х.Орших
www.fact.mn
Сэтгэгдэл