Жүжигчин М.Баярмагнай залилангийн хэргээс мултарч чадахгүй явна


Жүжигчин М.Баярмагнай залилангийн хэргээс мултарч чадахгүй явна

"Маск" продакшны жүжигчин М.Баярмагнайг 100 сая төгрөг залилсан хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гарч байсан.

М.Баярмагнай уг хэргийн талаар 2014 онд байраа шинэчлэхээр болж, хуучин орон сууцаа нутгийн дүүдээ худалдсан. Байрыг нь худалдаж авахаар болсон залуу 100 сая төгрөгийн урьдчилгааг түүнд өгч, үлдсэн мөнгийг нь банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсоноор эл асуудал мандсан хэмээн тайлбар хийж байсан юм.
Тодруулбал, байранд нь жил гаруй амьдарсан нутгийн дүү нь зээл нь бүтэхгүй гэх шалтгаанаар байраа буцаахаар болж, өмнө нь өгсөн урьдчилгаа мөнгөө нэхжээ.
Харин М.Баярмагнай 10 сая төгрөгийг нь жил байранд нь суусны төлбөрт суутгаад, шинэ байраа барьцаалж, өөрт байсан мөнгөө нэмэрлээд 60 сая төгрөгийг нь шилжүүлжээ.

Харин үлдсэн 30 сая төгрөгөө удаахгүй өгөхөө хэлсэн гэдэг. Гэвч нутгийн дүү нь жүжигчинг шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл бий. Ингэхдээ М.Баярмагнайд урьдчилгаа болгон өгсөн 100 сая төгрөгөө өөр хүнээс таван хувийн хүүтэй зээлж авсан байсан гэнэ. Уг зээлээ М.Баярмагнайн нэр дээр болгож, нотариатаар батлуулаад шүүхэд өгсөн байна.

Юутай ч энэ хэргийг Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцаж, М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан 100 сая төгрөгийн эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуулах ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Гэвч М.Баярмагнай хохирогч гэх Д.Цогтбаатарын мөнгийг төлж дуусгалгүй, давж заалдахаар болоод байгаа аж.
"Би хэзээ ч хулгай хийж, луйвар хийж амьдрахгүй. Эцэг, эх маань багш мэргэжилтэй хүмүүс намайг ийм зүйл хийхээр хүмүүжүүлээгүй" хэмээж байсан жүжигчин М.Баярмагнай ийнхүү залилангийн хэргээс мултарч чадахгүй явна.

PHOTONEWS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.