Ажилчдад урлагийн мэдрэмж гоо зүйн мэдлэг олгох, хөдөлгөөнөөр эрүүлжих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй "Цэнгээнт бүжгийн тэмцээн” энэ сарын 1-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
-Тэмцээний шүүгчээр: Монголын нийтийн бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх багш, ардын боловсролын тэргүүний ажилтан, СТА Н.Дэлгэрмаа, Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин, СТА Э.Уртнасан, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул нар ажиллалаа. Тус тэмцээний нийлбэр оноогоор:
- Цэнгээнт бүжгийн төрөлд Захиргааны баг ТЭРГҮҮН БАЙР
- Латин америк бүжгийн төрөлд Поликлиникийн бүжгийн хос ТЭРГҮҮН БАЙР
- 10 бүжгийн төрөлд 45-аас дээш насны хосоор Поликлиникийн бүжгийн хос ТЭРГҮҮН БАЙР тус тус эзэллээ.
Сэтгэгдэл