Паушокын гараас Алтандорнод Монгол ХХК-ийг авсан түүх...


2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бол Монголын алтны томоохон олборлогч Алтандорнод Монгол ХХК-ийн түүхэнд шинэ хуудсаа нээсэн өдөр юм. 1997 оноос хойш монголын газар шорооноос алт ухаж байсан орос эр Паушокын гараас Алтандорнод Монгол ХХК-ийг авч, 100% монголчуудын эзэмшилд ирсэн түүхэн өдөр гэж хэлж болно. Энэ түүхийг бүтээсэн хүн бол Тордай овогтой Ганболд билээ. Нийт ажилчдын 90 гаруй хувь нь гадны ажилчдаас бүрдэж байсан энэхүү компани нь 2008 оноос хойш хуримтлагдсан их хэмжээний татварын өр төлбөртэй, Монголын болон гадаадын олон банкуудад найдваргүй зээлтэй, Монгол улсын шүүх болон Олон улсын арбитрийн шүүх дээр тоймгүй олон маргаантай, нөхөн сэргээлт огт хийгээгүй 3000 га талбай, нийт 300 сая долларын өр төлбөртэй компани байсан ч Т.Ганболд томоохон эрсдэл үүрч монголын баялгийг монголдоо үлдээж, үндэсний хэмжээний томоохон компани болгож чадсан юм. Энэ гавъяагаар нь түүнийг “эрсдэл даагч чадварлаг менежер” гэж хэлж болно.

Тухайн үед Алтан Дорнод Монгол компанийг Монгол улсдаа авах эрсэлтэй боловч эх оронч шийдвэр гаргаж байх үед нь түүнд зарим бизнесмэнүүд өндөр эрсдэлтэйг анхааруулж, хэлэлцээрээ зогсоохыг ч зөвлөж байсан гэдэг. Гэвч зөв менежмент, төлөвлөлтийн үр дүнд Монгол улсад ашигтай гэдгийг тооцоолж байсан залуус Алтандорнод Монгол ХХК-ийг гадаад, дотоод бүх өр төлбөр, тоногдож элэгдэж дуусах шахсан тоног төхөөхөмжтэй нь худалдан авах шийдвэр гаргаж байсан юм. Энэ шийдвэр нь ч алдаа байгаагүй гэдгийг өнөөдөр харж болно. Харин монголчуудын эзэмшилд ирснээс хойш Монгол улсын татварын өр болох 150 тэрбум төгрөг, Японы улсын Иточу корпорацийн нэхэмжилсэн 120 сая доллар,ОХУ-ын Газрпром банкны 57 сая доллар, Монголын арилжааны банкнуудад төлөх ёстой 100 гаруй тэрбум төгрөгийг тус тус шийдэж барагдуулсан нь хэрхэн дампуурлын ирмэгт байсан компанийг үр ашигтай ажиллуулж болдгийг харуулсан юм. Энэ үед Улсад тушаагддаг 3 тонн байсан алтны нийлүүлэлтийг Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбоог санаачлан байгуулж салбарын эрх зүйн орчныг өөрчилж улмаар дотоодын алтны тушаалт жилд 20 тонн хүрээд байна.

Мөн 2006 онд Монгол улсын хүнд үйлдвэрийн нэрийн хуудас болсон Дарханы төмөрлөгийн үйлдэр нэгэн цагт цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн үед шинэхэн томилогдож очсон захирал Т.Ганболдын шаргуу ажлын үр дүнд ажлын байр 300-аас 1200 болж 280 000 төг дундаж цалин нь 1 сая төг болон түүхэндээ анх хүчин чадал үйдвэрлэлээ 85%хүргэсэн билээ. Хамгийн гол нь энэ хүний санаа санаачлага бодлогоор Монголын хамгийн томд тооцогдох /450 сая тонн/Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрыг хятадын компаниас тус үйлдвэрт авч чадсан юм.Энэхүү амжилтуудыг нь төр үнэлж түүнийг олон ч одонгоор шагнасан байдаг. Харин тэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ашигтай ажиллуулж асар том актив хөрөнгө баялаг нөөцтэй болгож чадснаараа уул уурхайн төсөл амжилттай хэрэгжүүлэх мэдлэг туршлага хуримтлуулах алтан боломж олдсон болов уу.

Түүний бизнесийн өнгөрсөн түүхүүдийг харахад дандаа унасныг босгож, дампуурсныг сэргээж байхгүйг хийсэн зоригтой эрсдэл гаргаж шаргуу хөдөлмөрлсөн түүхүүд хөвөрнө.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Алтандорнод Монгол ХХК, Корпорейт сүлжээ зочид буудлууд, Монголд анхны олон улсын стандартын энтертайнмент төв гээд энэ бүгдийг амжилттай босгож, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулсаар явж байгаа. Түүний энэ бүхнийг хийж бүтээхэд саад хүндрэлээс гадна гүтэгэлэг дайралтууд ч хангалттай байлаа.

Социалист нийгэмд хүмүүжиж, шилжилтийн үед бусдын адил ганзгын наймаагаар явж өнөөгийн нийгмийн үед эрсдэл дааж яаж амжилтанд хүрдэг гэдгийг бодитой харуулсан цөөн хүний нэг бол Саятан тээвэрийн жолооч Самбуу гуайн хүмүүжүүлсэн зээ хүү Тордай овогтой Ганболд юм.

Тордайн Ганболд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.