БАДАРХУНДАГА НУУРНААС МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДЭД 3 ЖИЛ 8 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО


БАДАРХУНДАГА НУУРНААС МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДЭД 3 ЖИЛ 8 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Өнгөрсөн оны 10-р сард Отгонтэнгэр уулын Бадархундага нуурнаас мөнгөн аяга хулгайлж, энэ хууль бус үйлдлийг нь таслан зогсоох гэсэн нутгийн иргэн О нар руу буудсан хэрэг гарсан.

Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг хэлэлцэж, Ц.Даваабатад гурван жил найман сар хорих ял оноожээ. Харин хэрэг гарах үед түүнтэй хамт байсан Баян-Өлгий аймгийн хоёр иргэний үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг "Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.