БАДАРХУНДАГА НУУРААС МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ


БАДАРХУНДАГА НУУРААС МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ

 

Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлсэн.
 
Гэмт этгээдүүд тухайн үед нутгийн гурван иргэн рүү галт зэвсэг нээж, нэгийг нь шархдуулаад зугтаагаад ууланд бүгж байхад нь цагдаагийнхан дайчлан баривчилсан юм.
 
Тэд өмнө нь ч нуурнаас эд зүйлс хулгайлж байсан талаараа мэдүүлэг өгчээ. Хоёр нь казак иргэн бол нөгөө нь Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байв. Тэгвэл тэднийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.




О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.