Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо


Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо

 

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, "Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаяр нар хар тамхины хэргээр шүүгджээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан.

Улмаар 2018 оны долдугаар сарын 21-ний өдөр хэргийг хэлэлцээд С.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноожээ. Мөн Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон. Иймд прокурорын шатанд Т.Болортуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дашрамд дуулгахад, өмнө нь ЦЕГ-аас "2018 оны тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө урьд нь хар тамхины гэмт хэрэгт холбогдож, шүүхээс хорих ял шийтгүүлсэн 38 настай "Ч” гэгч нь 29 настай "Б”-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олон, тээвэрлэж байсныг БГД-ийн нутаг дэвсгэрээс илрүүлэн баривчилсан. "Ч” нь энэ оны хоёрдугаар сард ялын хугацаа нь дуусаж суллагдсан этгээд. Суллагдсаныхаа дараа дахин ийм төрлийн хэрэгт холбогдлоо” хэмээн мэдээлж байсан юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.