Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд холбогдох хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогджээ. БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг биедээ нуун хилээр нэвтрүүлэх гэж оролдсон түүний гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож магадгүй юм байна.
Г.Сарангэрэлийг дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө А, Э, А нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм. Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мөн л мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан билээ. Тухайн үед Хуульзүйн сайд асан Г.Тэмүүжинтэй нэр холбогдож дуулиан тарьсан гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй.
Сэтгэгдэл