Компанийн засаглал


Манай улсын хувьд компанийн засаглалын тухай саяхныг хүртэл ярьдаггүй байсан. Гэхдээ 1991 оны тавдугаар сард баталсан Өмч хувьчлах тухай хуулиар өмч хувьчлалын зарчим, хувьчлалд хамрагдах өмчлөлийн зүйлс, хувьчлал явуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх ажлын удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлсон байдаг.

ЭХЛЭЛ

 

Их хувьчлалыг хэрэгжүүлэхээр үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, тэдгээрийн хувьцааг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдах ажлыг зохион байгуулахаар 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн биржийг байгуулсан ажээ. Энэ цагаас л компанийн засаглалын тухай ойлголт эхэлсэн хэрэг. Гэвч төдийлөн ач холбогдол өгөлгүй, хувийн хэвшил нь тухайн эзний эрх мэдлээс хамаарах мэтээр ойлгож ирсэн гашуун түүх бидэнд бий. 1999 онд Компанийн тухай шинэ хуулийг баталсан бөгөөд энэ хуульд орчин үеийн компанийн эрх зүйн нийтлэг зарчим, тухайн үед нийтлэг дагаж мөрдөж байсан компанийн засаглалын зарчмуудыг тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор Компа­нийн засаг­лалын ажлын хэсэг байгуулагдсан нь төр засгаас Монголд компанийн засаглалыг хөгжүүлэхээр хэрэгжүүлсэн анхны чухал арга хэмжээ болсон хэмээн салбарынхан нь хэлдэг юм билээ. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн цаасан дээр үлдсэн хэмээн тэд шүүмжилдэг аж. Ингээд 2007 онд "Монголын компанийн засаглалын кодекс”-ийг анх батлан гаргасан байдаг. Энэхүү кодекс нь Монголын компанийн засаглалын үндсэн зарчмуудыг тодорхойлсон хэмээдэг.

2011 онд Монголын эдийн засгийн форумаар энэ сэдвийг хөндж байсан. Мөн тэр үед Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний зөвлөл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулж байсан билээ. Тус хөтөлбөрт "Компанийн засаглалын зарчим, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх эрхзүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, өрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу 2011 оны аравдугаар сард Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батласан байдаг.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРЭГ

 

Сайн засаглалтай компани эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг улс оронд бий болгодог. Ийм орчинд xөрөнгө тодорхой xэмжээгээр чөлөөтэй урсаж, эдийн засгийн xөдөлгүүрт xөшүүрэг болно. Ялангуяа гадаадын xөрөнгө оруулалтын урсгалыг монголын бизнесийн орчин руу татан оруулахад xууль ёсыг дээдлэх орчинд, компанийн удирдлагын олон улсад xүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмуудыг xэрэгжүүлэн ажилладаг гэдгээ олон улсад таниулах xэрэгтэй. Мэдээж өнгөрсөн хугацаанд компанийн засаглалыг сайжруулах нь бизнесээ өргөжүүлэхэд томоохон хөшүүрэг гэдгийг аж ахуйн нэгжүүд ойлгосон.

Гадаад зах зээлээс хуримтлуулсан санхүүгийн эх үүсвэрээ дур мэдэн үргүй зардалд зарцуулах, зүй бус хэлбэрээр танил тал, хээл хахуульд нөөцийг хуваарилах зэрэг нь капиталын өгөөжийг бууруулж гаж эдийн засгийг хөхүүлэх талтай байдаг. Үүнээс сэргийлэх нэг гарц бол компанийн удирдлагыг сайжруулж, ил тод, зарчимч байдалд хэвшүүлэх явдал. Мэдээж ач холбогдлыг нь нийгмийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх бүхий л хүрээнд танилцуулах хэрэгтэй. Ингэснээр үзэл бодлын шинэчлэл хийж буй хэрэг. Харьцангуй жижиг эдийн засагтай, төвлөрсөн удирдлагатай монгол орны хувьд төрийн сайн тогтолцоо, компанийн зохистой удирдлага, төр бизнесийг холбосон хуулиа дээдлэх харьцаа хамгийн чухал нь. Манай улс хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болгон ашиглах гэж буй нөхцөлд өрсөлдөх чадвартай, ашигтай, ёс зүйг удирдлага болгосон бизнeсийг тэтгэсэн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.