Хөдөлмөрлөх эрхийн чуулган 2 дахь өдрөө үргэлжилж байна. Уг чуулганаар хөдөлмөр эрхлэгчид болон ажил олгогчдод тулгамдаж байгаа асуудал юу байна.
Тэднийг хэрхэн замаар яаж шийдвэрлэх талаар албаныхан болон холбогдох газруудаас санал бодлоо хуваалцаж, зөвлөлдөж байна.
Ер нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд тулгамдаж байгаа нэг асуудал бол “Хөдөлмөрийн гэрээ”-г тогтмол байгуулдаг боловч ажилтанд нэг хувийг олгодоггүй, туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд цалин хөлс олгохоос зайлсхийж байна. Ажил олгогчдын багагүй хувь нь ажилтнууддаа “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ”-нээс доогуур цалин хөлс олгож байгаа нь ажиглагдсан бөгөөд ихэнх ажил олгогч ажилтнууддаа “ажил, амралт”-ын цагийг хуульд заасны дагуу олгохгүй байна.
Мөн албадан хөдөлмөрийн нийтлэг шинж болох ажилтны хувийн баримт бичиг, эсвэл цалинг ажил олгогчид барьцаа болгож авч байгаа тохиолдол цөөнгүй илэрсэн бөгөөд энэ төрлийн гомдол Хүний эрхийн Үндэсний Комисст цөөнгүй ирдэг аж.
Ажлын байран дахь дарамтад эмэгтэйчүүд, залуу ажилтнууд илүү өртөж байна. Энэ нь дарамтын талаарх мэдлэг ойлголт дутмаг учраас ажилтнууд төдийлөн мэдээлдэггүйн зэрэгцээ ажил олгогчийн зүгээс мэдээлэх боломж олгодоггүйтэй шууд холбоотой юм.
Ажилтнууд “Үйлдвэрчний эвлэл”-ийн үүрэг роль, ашиг тусын талаар тун бага ойлголттой байгаа бөгөөд ажилтнууд болон зарим ажил олгогчийн “хамтын хэлэлцээ, хамтын гэрээ”-ний тухай ойлголт хангалтгүй байдаг ажээ.
Сэтгэгдэл