МҮБХ-ны буруу бодлогоос болж наадам дөхсөн энэ үед бөхчүүд
авилгалд идэгдэж, бөхийн барилдаан жүжиг болсон. Өмсгөл нь барьцгүйгээс
барилдаан удаан сонирхолгүй болсон, бөхчүүд "үхэл”-ийн барьцнаас болж
бүдүүрсээр эрүүл мэндээр хохирох болсон талаар бөх судлаач, сумын заан
Д.Ганболдтой ярилцлаа.Тэрээр бөхийг шударга сонирхолтой болгохын төлөө
тэмцсэнийхээ "хариуд” Бөхийн өргөө рүү орох эрхээ хасуулсан гэнэ.
-Та бөхийн өргөө рүү орох эрхээ хасуулсан анхны хүн гэсэн. Яагаад эрхээ хасуулсан юм? Та бөхтэй ямар холбоотой хүн бэ?
-Би хүүхэд байхаасаа үндэсний бөхөөр баг сумдаа барилдаж цол
авч байсан. Дараа нь чөлөөт бөхөөр барилдаж, Алдар нийгэмлэгт хүртэл
тамирчин байсны хувьд бөхийг шударга сохирхолтой болгохын төлөө дөчөөд
жил судлаж мэдсэнийгээ бөхийн холбооны Нямдорж, Данзан хоёртой олон удаа
уулзаж үзэл бодлоо хэлсэнээс болж тэр хоёр жижүүрүүддээ хэлж Бөхийн
өргөө рүү орох эрхгүй болгосон.
-Та ямар шаардлага тавьсан болоод Бөхийн өргөөнд орох эрхээ хасуулсан юмбэ ?
-Би тэр Дуламсүрэн начин Ганболд заан нар шиг Бөхийн өргөөг булааж авах гэсэн хүн биш,
1. Бөхийн барилдаан удаан сонирхолгүй болж байгаа нь барьц өгдөггүй
өмсгөлөөс болж байгааг өөрчилж барьцтай өмсгөлтэй болгох,
2. Найраа авилгалд идэгдээд шударга барилдаан үгүй болсоныг засах
3. Барьц сонгох буюу "ҮХЭЛ”-н гэж араас нь тэвэрдэг барьцнаас болж
бөхчүүд бүгд 130-190 кг жинтэй болж эрүүл мэндээр хохирч байгааг засах,
4. Бөхийн барилдааныг камераар шүүхгүй бол худлаа барилдаан олон гарч байна.
зэрэг тодорхой олон саналыг баримттай жишээтэй яаж засах талаар дүрэм
журамдаа оруулаач гэдэг саналууд байсан,. Даан ч энэ хоёр тэргүүн
өөрсдөөс өөр бөх мэдэх хүн байхгүй агуу суутан гээд бодчихсон хүмүүс,
тэгээд Монголын соёлд ямар гавьяа байгуулсан гэж ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН
гэдэг том цол яаж авсаныг мэдэх хүн байдаггүй. Бөхийг удаан сонрхолгүй
шоогоор барьц сонгодгоор шийддэг болгосон, 300 саяар начин цол
худалдаж авдаг худлаа унадаг жүжигчин, допингчин бөхчүүдтэй болсон гэж л
өгсөн байх, бөхд сайн юм гарвал бид хоёрхон агуу ухаан ,муу юм бол
бөхчүүдын буруу, цэцдийн зөвлөлийн буруу гээд зүтгэчихдэг хүмүүс. Яг
үнэндээ бөхийн холбоог Даваасамбуу гуай, Давааням заан хоёр
санаачилсаныг бөхчүүд мэднэ л дээ, энэ хоёрт бөхийн өргөө гэж байшин
барьж эхлүүлсэн гавьяанаас өөр бөхд гавьяа байхгүй. Барилга нь мөнгөгүй
таг зогссон байхад нь төсвөөс мөнгө гаргаж дуусгаж өгсөн
- Таны шаардлагыг эсэргүүцдэг, эсвэл хүлээж авдаггүй юм уу?...таны буруу байж болно шүү дээ?
-Ор тас эсэргүүцэхгүй, өнөөх ярьдаг тайлбаруудаа тавьдаг. Зардал их
орно мэдэж байна судалж байна л гэдэг. Тэгээд ажил хэрэг болгодоггүй,
бөхийнхээ эрэмбийг ч тогтоож чаддаггүйн жишээ ноднингийн наадмаар
Сүхбат, Өсөхбаяр гаргаа биз дээ, Саяхан ерөнхийлөгчийн тамгийн газрын
дарга П.Цагаан Бөхийн холбоонд сануулж байгаа харагдана лээ зөв ш дээ.
Гончигдорж гэж хүн Архангайгаасаа дархан аварга цолтонг төрүүлэхийн тулд
УИХ-ын даргаа эзэнгүй хойгуур өөрөө хурал удирдаж байгаад хууль өөрчилж
цол олгож л байдаг өнөөх дархан аварга нь тээр доор зааны ард
амлагдаад зогсож байдаг, анх дархан аварга болонгуутаа найрааны начин
төрүүлээд өнөөх нь допингчин байж байдаг, монгол бөх эзэнгүй айл шиг
болсоных.
-Саяхан бөхийн өргөөний 25 жилийн ой гээд бид нар монгол бөхд
50 шинэ сайн зүйл санаачилсан, бусад холбоод бүгд дуурайсан гээд
ТВ-үүдээр яриад байсан худлаа юу ?... үндэслэлтэй л сонсогдсон
-Нямдорж,Данзан нар бөхд 50 сайн зүйл хийсэн гэж МУСГЗ цол
авчихаад авилга найраа допинг зэрэг 50 гай тарьчихаад түүндээ
Ерөнхийлэгчийг хүртэл хутгаж байна. Энэ тэргүүнүүдын мулгуу бодлогоос
болж найраачин допингчин бөхчүүдэд Ерөнхийлэгч зарлиг гаргаад цол
олгосон болж харагдаж байгаа биз дээ энэ Ерөнхийлэгчийн буруу биш. Өнөөх
50 сайн зүйлээс ярихад бөхийн малгайг, залааг зохиосон гэдэг. Гэтэл
Вандан Самдан аваргуудын улаан залаатай зураг Түвдэндорж, Батсуурь
аваргуудын жанжин малгайтай зургийг олон Монгол хүн мэднэ, тэгэхэд энэ
хоёр тэргүүн төрөөгүй байхдаа жанжин малгай, улаан залааг зохиосон болох
гээд байдаг. 1950-1960 онд 32-64 бөх барилддаг байсаныг одоо 1000
болгсон нь бид хоёрын гавьяа гэдэг 1990 оноос хойш хотод нүүж ирсэн нэг
сая хүнийг энэ хоёр нүүлгэж ирсэн болж байна у? 50-60 онд нийслэл 200
мянган хүн амтай байснаа 6-7 дахин өсөхөөр барилдах хүн автоматоор
өсдөгийг ойлгодоггүй хүн гэж байх уу… Түрүү бөхийг 50 төгрөгөөр байлдаг
байсаныг нэг сая болгосон гээд байдаг тэгэхээр мөнгөний ханшийг
унагасан хүмүүс энэ хоёр болж таарах гээд байна. Сум аймгууд нутгийнхаа
бөхийн хөшөө босгосоныг бид хоёр босгосон гэж ичихгүй ярьдаг улс
барималч болж таарах гээд байдаг. Энэ мэтийн инээдтэй хошин шог шиг юмыг
их бархалтай өндөр дуугаар бардам түрэмгий ярьж олон түмний элэг доог
болдогоо мэддэггүй. өөрсдөө агуу ихийн дэмийрэлд орсоноо ойлгодоггүй.
Тэргүүнүүд нэг сая төгрөгийн цалин авчихаад , дээр нь ах дүүс хүргэн
бэрдээ бөхийн өргөөг дүүргэсэн худлаа албан тушаал зохиож өгсөнөө
хамгаалахын тулд сандал ширээтэйгээ зууралдаж байгаа болохоос бөхд юу ч
хийж чадахгүй , бөхийг удаан залхуутай болно уу эрүүл мэндээр хохирно
уу, найраа авилгаар цол авна уу одоо хамаагүй болсон. Данзангийн хадам
ах Гочоосүрэн зааны ах дүүс Архангайн Хотонтынхон бөхийн өргөөны
санхүүгийн даргаас эхлээд орсон хүмүүсыг нэг сумын Дуламсүрэн начин
мэдчихээд бөхийн өргөөг авч ах дүүсээрээ идэх гээд байгаа, Ганболд заан ч
спортын төв ордон хавиар байшин сав их удирдсан болохоороо ашигийг
мэдээд идэх гэж дайраад байгаа, түүнээс бөхийг шударга сайхан болгохын
төлөө хүмүүс биш. Гэтэл намайг бага ястангуудтай нийлж Бөхийн өргөөг
авах гэж байна чи төв халх мөн үү гэдэг Гэтэл Амгаа заан Булганых,
Дуламсүрэн начин Архангайнх, Ганболд заан Увсын илжгэн халх хүн. Эдэнд
бага ястан байхгүйг ч мэддэггүй.эднийг Баянмөнх аварга хөлслөөд байна
гэж харддаг юм шиг байгаа юм, би эдэнтэй ямар ч холбоо байхгүй миний ард
хэн ч байхгүй. Надад бөхийн өргөөг хэн нь авч ах дүүсэрээ идэх нь үү?
огт хамаагүй бөх маань уран хурц барилдаантай шударга шүүлттэй болоосой
гэсэн сэтгэлээр ханддаг , би Өвөрхангайн төв халх хүн ч гэсэн
нутгархдаггүй МОНГОЛ БӨХ ХӨГЖЭЭСЭЙ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮН, манай гэр
бүлийхэн надад " таньд монголын бөх хөгжинө үү мөхнө үү ямар хамаатай
гэж бичиг цаастай зууралдаж хүний дургүй хүргэж явдагаа боль хамаг зав
цаг мөнгөө үрж явдагаа боль гэдэг, Би хэлэхгүй засахгүй бол бөхийн
холбооны тэргүүнүүд агуу ихийн дэмийрэлд орсон ах дүүсээ бодохоос
бөхчүүдээ боддогүй болсон бөхчүүд нь нэг хэсэг нь айдаг нэг хэсэг нь
бялдуучилдаг болсон энэ чигээрээ байвал авилгалд идэгдсэн бөхчүүд хэдэн
зуун саяаар цол авдаг жүжэг үзэх хүн олдхгүй ш тээ
- Та тэгээд бөхийг яг тодорхой яаж өөрчилнө гэж үзэж байгаа юм, Бөх судлаач гэж олон байдаг та тэдэнтэй улзаж ярьж үзсэн үү?
- Бөх судлаач гэж байдаг хүмүүс нь зүгээр намтар,наадмын оноо
данс, бөхийн зураг цуглуулдаг хүмүүс байдаг. Энэ чинь судлаач биш
баримт цугдуулагчид хоббитой хүмүүс. Эд нар бөхийг хөгжүүлэх талаар юу ч
мэдэхгүй тэр тэдэн онд начин авсан баталсан мэтийн баримт яриад суудаг
хүмүүс. Томоохоон бүх сонинд тэргүүнүүдиийг хамгаалдаг муулсан юм
тавихгүй гэсэн даалгавар авсан хүмүүс байдаг. Тэгээд хөлсөнд нь наадмын
талбай дээр очих мандат олгоод хүзүүнээсээ зүүгээд наадамчидыг
уурлуулаад явдаг нөхдүүд байдаг. Тэд бөх мэдэхгүй намтар л мэднэ, одоо
өөрчлөлтөө ярья, Хоёр Мөнх бөхд их гай тарьсан хүмүүс, спортын тэмцлээ
яс үндэсний тэмцэл болгож Монголын бөхчүүдыг бөх сонирхогчидыг халх
дөрвөд гэж хагралдуулсан гайтай хүмүүс мөн. Мөеө далбааны ханцуйны
бугуйг боодол анх хийж барьцгүй болгосон бол, Баянаа аварга, Дагвасүрэн
арслан нар мөрөө давсан сугаа битүүлсэн далбааг анх хэрэглэж
Доржсамбуу бүр мөр рүүгээ зүү ч орохгүй болгож байсан бол жижиг Сүхбат
шуудагаа шоорт болгож байсан. Одоо жижиг Мөнхбат аварга тэргүүтэй олон
бөх хүний гар тасдчих гэсэн дан хатуу нарийхан ремэн элэг бүстэй байдаг
ч Бөхийн холбоонхоноос хэн ч хэлж чаддаггүй. Элэг бүсийг 1 хуруу
зузаантай 2 хуруу өргөнтэй гурваар шүлжсэн юм уу ? Жүдогийн бүс шиг
машиндсан даавуу байнаа гээд заачихаад хэргжүүлэхэд яаж ч чадахгүй ш
тээ. Бөхийн холбоо байгуулагдахаас өмнө бөх шударга найраагүй авилгаггүй
уран сайхан барилдаантай байсан, найраа гэхэд л баараггүй цол авах
сайн залууг дэмждэг байсан, тэгээд цол авахд тусалсан өвгөн бөхдөө шил
архи шөлны хонь өгдөг байсан. Гэтэл одоо ноднин харцага цол 400 сая
хүрсэнийг бөхийн хүрээнийхэн мэдэж л байгаа, өмсгөлийн стандартгүй спорт
монгол бөхөөс өөр дэлхийд байдаггүй. бөх бүр янз бүрийн хэмжээтэй
өнгөтэй хийцтэй байдаг бөхийн холбоо айгаад дуугүй байж байдаг,
далбааг саран ухаадастай мөрны барьц сул байна, шуудагны ташааг 3 хуруу
буюу 4 см стандарт тогтоогоод хэмжээд тэцэхгүйг шууд хасаад эхэлвэл
уран хурц барилдаан гарна удалгүй хаялцдаг болно.Барьц олж
чадахгүйгээс уддаг удаад шуудагдуулдаг шуудагдахаар шорт шиг өргөн
болохоороо гар нь атгаж хүрдэггүй "үхэл”-ийн барьцанд хүрдэг энэ бол
үнэхээр үхэлийн барьц 150кг жинтэй хүнийг 150 кг-тай залуу эсэргүүцэлгүй
тэвэрч шидээд 300кгын хүчтэй уналт элэг бөөр нь доргиод үхэлд хүргэж
болох мэх дэлхийн бүх спортод байдаггүй, чөлөөт уналттай биеэ хамгаалж
унахаар хийсэн байдаг, би энд НЯМДОРЖ ДАНЗАН хоёрыг албан ёсоор олон
түмний нүдэн дээр тэр барьцаар нь үхтэл нь хаяж чадна гээд мөрий
тавья...ДААНЧ ТЭД АЙГААД ИРЭХГҮЙ Л ДЭЭ. Камераас хурдан нүдтэй шүүгчтэй
гэж элий балай юм ярьдаг гэтэл ТВ-9 телвиз бөхийг байнга нэтрүүлдэг
байнга удаашруулдаг , худлаа шүүлтээс болж зурагтаа хага цохисон
тохиолдол ч байдаг. Унасан бөхийг давуулдаг, дахиулдаг тохиолдол олон
байдаг. Гэтэл тэргүүнүүд ард түмнийг тэнэг сохор гэж боддог юм уу улсын
наадамд 512 бөх барилдахад 511 барилдаан гардагаас 10-д барилдаанд л
камераар шүүхээр ойролцоо унасан байдаг. Тэгэхэд 511 барилдааныг бүгдийг
нь камераар шүүхэд их хэцүү их зардал орно,бас аймаг сум баг овооны
наадамд хэдэн мянган камер олдохгүй эдийн засаг унана уйлагнаад унадаг
хүмүүс шүү дээ. Жишээ нь Ардын хувьсгалын 90 жилээр Эрхэмбаяр
Баяржавхланд уначихсан байхад нь дахиж барилдуулаад нэг хүний арслан
цолыг булааж аваад нөгөөд нь луйвараар өгчихөж байгаагаа юм, гэтэл
Баяржавхлан нь цолоо алдсандаа гоморхоод барилдахаа болиод Эрхэмбаяр
урамшаад аварга болчихоод явж байдаг яг нас чацуу хоёрч дээ , Барилдааны
талбайг 8 хэсэгт хуваагаад ТВ-ийн 8 камерийг яг талбайгаа бичээрэй
гээд мандат олгохдоо гэрээ байгуулчихад бичээд л өгнө ш дээ, Нямдорж
Данзан хоёроос юу ч унахгүй хорогдахгүй ш тээ,шаардлагатай барилдааныг
шүүгчид камер үзээд шийдчихнэ үүн шиг амархан юм байхгүй, камераас
айгаад байгаа нь өөррсдийн талын бөхчүүдээ давуулах давуу эрх олгохд л
байгаа юм өөр зорилго байхгүй,
-"ҮХЭЛ” барьцыг өөрчлөх ухаантай хүн Монголоос олдоггүй гэж сонссон , та яаж өөрчилнө гэж үзэж байгаа юм?
- Барьц хэн сонгох вэ гэдэг нь шударга бус болдог шодох шоо хаях ямар ч
шаардлага байхгүй. хэн идэвх чармайлттай урагшаа явж барилдсан нь
ухарсан удааширсанаас барьц авдаг болох естой. 90-д онд идэвхтэй бөх
гээд шууд даваа өгч олон бөх хохирч байсан. Ноднин наадмаар ухарсан
гээд Уламбаяр Одбаяр начингуудыг шууд хасч байна лээ. Олимпийн анхны
аваргаа цагдаа нар нь хамгаалаад зодоон цохион болоод байгаа
харагдсан,Хуучин цагт ухарсан зугтсан бөхийг засуул нь барьж байгаа
өрсөлдөгчөөр нь давуу эрхээр барьц бариулаад барилдуулдаг байсан, тэр
зугтаж байгаа бөх нь айсандаа биш зугтсаар байгаад цагаа болгоод барьж
барилдах гэсэн золгоондоо сайн бөхчүүд тэгдэг. Үүнийг шийдэх олон
хувилбар байж болохын нэг нь сонгуулсан бөх нь өвдгөн дээрээ гараа
тавиад өрж байгаа юм шиг тонгойж, сонгосон бөх нь хоёр суганаас дарж
бариад барилдах нэг хувилбарыг зүгээр гэж боддог
-Тэгээд энэ тэргүүнүүд сая сая төгрөгийн цалин авчихаад чинь юу хийдэг улс вэ?
- Энэ Бөхийн өргөөгөөр дүүргэсэн ах дүүсээ ажилгүй амьдралгүй болгохгүйн
тулд , бас Дуламсүрэн начин, заан Ганболд нараас яаж хамгаалах вэ
хамгаалахын төлөө, дээр нь өнөө их тоглолтын мөнгийг яаж үрж дууссан
болгож харагдах уу гэдэгт л толгойгоо ажиллуулна, аудитын шалгалт
хийхээр дандаа ашиггүй гардаг гэж байгаа. Гэтэл энэ хоёр тэргүүн
хувидаа 30-40 төрлийн ном зохиож хэдэн мянган хувь хэвэлсэн байдаг
хэний мөнгөөөр хэвлэсэн хэзээ нь зохиосон нь ойлгомжгүй байдаг, бөхийн
ажилаа хийдэггүй хувийн зохиол гэгчээ бичээд агуу ихийн дэмийрэлдээ
итгээд соёлыг гавьяатаараа бардамнаад суудаг гэсэн. Уул нь бөхийн
холбооны тэргүүн л юм бол бөхөө яаж найраа авилгаас ангид байлгах, яаж
хурдан шуурхай уран гоё барилдаан үзүүлэх, яаж шударга үнэн зөв шүүх,
яаж допинг хэрэглүүлэхгүй байх вэ гээд ажил хийх ёстой. Гэтэл энэ хоёрын
нөмөр нөөлгөнд эдний нутаг Ховд Говь-Алтайн бөхчүүдээс л Монголын
наадамын түүхэнд гарсан найраа допингийн 80 хувь илэрсэн байдаг. Ховдын
Мягмарсүрэн заан, Лхагвасүрэн начин,Алтангэрэл харцага,цЦогбаяр начин,
Говь-Алтайн Соронзонболд заан, Ду.Батбаяр, Суманчулуун допинг илрээд
энэ хоёр олигтой шийтгээгүй байх жишээтэй. Үүнийг энэ хоёр зохион
байгуулдаггүй гэж хэн батлах юм, Нямдоржын хүргэн Бат-эрдэнэ гарьд гэж
залуу 30 хүрээгүй насандаа хэдэн начин төррүлчихсэн байж байдаг. Ноднин
гэхэд харцагын найраа гэгчийг бөхийн түүхэнд Ховдыхон л гаргаж ирсэн энэ
жил зааны найраа хийнэ гээд яригдаж байна . Бөхийн шүүгчээр хэнийг
томилдог нь эргэлзээтэй Данзангийн хадам ах Гочоосүрэн наадам болгоноор
шүүгч хийнэ, Данзангийн нутгийн Ховд дэвжээний даслжуулагч Мягмар заан,
Мягмарсүрэн заан, Нямдоржын нутгийн Хантайшир дэвжээны дасгалжуулагч
Бадрах нар байнга шүүгч хийдэг нь шавь нараа дэмжих арын хаалга болдог
өөр аймгийн дасгалжуулагч хэзээ ч шүүгч хийх эрхгүй. Энэ шударга
өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анхаарч энэ байдлыг засаасай. Женко
Баттулга олимпд Түвшинбаяраа шүү гэвэл шүүлгүүлэхгүй биз дээ Ийм л
заваан юм хийдэг байж , дандаа худлаа ярьдаг. энэ тэргүүнүүд бөхөө
найраа авилгал допингоноос салгаагүй байж Ерөнхийлэгчийг хүртэл авилгал
дэмжигч допинг дэмжигч болгож харагдуулж байгаа нь ноднигийн хоёр бөх
найраа допинг хоёрыг давхараар хэрэглэж түүнд Ерөнхийлэгч зарлиг гаргаж
цол олгоод сууж байгаагаас харагдсан. Энэ жилийн наадмаас эхлээд
авилгалаар цол авч байгаа бөхчүүдыг илрүүлж барьж чадахгүй бол авилгатай
тэмцэх газар ТАГНУУЛЫХАН ажилаа хийж чадахгүй байна гэдгээ хүлээн
зөвшөөрөөд тарах хэрэгтэй, Баяр наадмын хуулинд допинг хэрэглсэн нь
тогтоогдсон бөхийг барилдах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах буюу
цолыг нь хураана гэсэн салаа утгатай хууль байдагаас хууль янз бүр
үйлчилдэг. Гэтэл дэлхийд бүх амжилтыг хүчингүй болгож тэмцэээд орох
эрхийг насаар нь буюу удаан хугацаагаар хасдаг. Наадамаас өмнө энэ
хуулиа тодорхой болгохгүй бол допинг хэрэглээд цол аваад эрхээ хасуулаад
алга болдог жишэг тогтох нь ээ… Энийгээ өрчилээсэй. Дээр нь бөхчүүдээ
энд тэнд үхэж байхад огт тоодоггүй, олон бөх архи ууж өвгөнтөд гараад
үхсэн энд нэрийг нь хэлээд яахав, Данзангийн ойрын хамаатан ч байгаа,
одоо нэг улсын начин зүрхэн солиулах гээд мөнгөгүй Солонгост хэдэн сар
эмнэлэгт байж байхад бөхийн холбоо нохой хуцсан чинээ тоохгүй байсан.
Гэтэл хошин шогийхон нэгнийгээ хүн дайраад алчихад тоглолт хийсээр
байгаад хохирогчийн ар гарт нь мөнгө өгөөд шоронд оруулахгүй авч үлдэж
байна. Харин бөхийн холбоо өндөр чансаатай 128 бөх 30 мянгын
тасалбартай барилдуулаад шөвгийн түрүүд 1 сая үзүүрт 500, шөвгийн
4-ийн хоёрд нь тус бүр 250 мянга нийт 2 сая төгрөг өгөөд бусдад нь
өгөлгүй өвчтэй бөхчүүддээ хандивлая гэхэд бөхчүүд зөвшөөрнө ш дээ…Тэгээд
юм хэлэхээр Бөхийн өргөөг авах гэлээ гэдэг. Би заримдаа цөхрөөд энэ
тэргүүнүүд одоо 60 гарч байгаа бие амар эм тарианы сайныг хэрэглэж
байгаа улс лав 80 гарна тэгэхэдл бөх зүгээр найраа авилгал булхай
допингийн үүр уурхай болоод мөхөх байх даа гэж боддог юм.
-Их хурал ч бил үү сонгууль болоод шударгаар мөрийн хөтөлбөөөрөө өрсөлдөөд сонгогдож болдоггүй юм уу?
-25 жил сонгууль хийх гээд хийлгэдэггүй хийсэн ч булхай найраагаар
хийгээд өөрсдөө гараад ирдэг болсон. Монголд хэдэн улсын цолтой бөх
байдаг юм бүгд цуглаад хуралдаад тэргүүнээ сонгож байх ёстой. Энэ
тэргүүнүүд цэцдын зөвлөл бөхийн зүтгэлтэн гэж зохиомол цол олгосон
хүмүүс өөрсөддөө санал өгдөг үнэгүй бөх үздэг хэсэг хүмүүс бэлдчихсан
байдаг. Бөхийн холбоо гэж бөх л байх ёстой байтал ихэнх нь бөхийн
зүтгэлтэн гэж тэргүүнүүдын найз нөхөд бөх биш олон хүн яюдаг.
–Дөрвийн даваанд оноолтыг зохиогоод найраа бараг алга болж
байгаа л гэдэг. Харцага гарьд цол зохиогоод найраа устаж байгаа гэдэг
худлаа юу?
-Ноднингоос дөрөвд оноолтоор таарсан бөхчүүддээ хангалттай
мөнгө өгөөд хэвтүүлсэнийг , Данзангийн бөх харцагын найрааг яаж
хийсэнийг хараа биз дээ, хамгийн их найраа гурвын даваанд болдог. 20-30
залуу улсын цолтонгуудад 20-30 саяыг өгч даваад дөрвийн нугалаанд
ихэнх нь унадаг. Тавын даваанд гарах 10 гаран залуусаас хамгийн их
мөнгөтэй 4-5 нь дуудлага худалдаагаар цол авч,4-5 нь мөнгө нь хүрэхгүй
уйлаад харьдаг. Тэр залуус зөвхөн тавын хоёр тэрбум орчим, бүх даваанд 5
тэрбум орчим төгрөгийн авилгал 7-р сарын 12-ны өдөр л явагддагийг
мэддэггүй хардаагүй яасан тагнуул яасан авилгатай тэмцэх газар вэ…
Б.САНГЖАВ http://nuuts.mn/news/14064
Сэтгэгдэл