ТӨРИЙН АЛБАНЫ МЕРИТ ЗАРЧМЫГ АЛДАГДУУЛСАН ШҮҮГЧ НАРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ


ТӨРИЙН АЛБАНЫ МЕРИТ ЗАРЧМЫГ АЛДАГДУУЛСАН ШҮҮГЧ НАРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ

 

Сүүлийн үед хууль, шүүхийн байгууллагуудад халаа сэлгээ үргэлжилж байна. Хамгийн сүүлд АТГ-ын удирдлагуудад өөрчлөлт оруулсан. Тэгвэл  ҮАБЗ-ийн хуралдаанаар 40 гаруй шүүгчийн асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгцээ шаардлага тулгараад байгаа аж. Эдгээр нь сүүлийн үед дуулиан тариад буй Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал, үндэслэлгүй хөрөнгөждөг гэх зэрэг асуудлуудтай холбоотой юм.

 Tүүнчлэн эзэндээ үйлчилдэг шүүгчдийн бүхэл бүтэн хороо бий болжээ. Энэ эзэд нь төрийн албаны мерит зарчмыг алдагдуулж, мэдлэг чадвар, дадлага туршлагаараа шалгарч, дэвшин ажиллах шударга шүүгчдийн боломжийг хязгаарладаг. Энэ үйл явц өнөөдөр нэгэнт хавтгайрчихаад байгаа аж. Тухайлбал, шүүх системд ороод гуравхан жилийн хугацаанд дээд шүүхийн шүүгч, тэр бүү хэл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн болдог, шүүхэд анх ажилд орохдоо шууд иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас эхэлдэг ийм эрүүл бус тогтолцоо тогтжээ. Түүнчлэн эхнэрээрээ өмгөөлөл хийлгэдэг, түүндээ ажил олж өгдөг, үүнийгээ орлого олох аргаа болгосон шүүгч хүртэл байгааг таслан зогсоох зайлшгүй шаардлага тулгараад байна. Шүүгчид өдөр тутамдаа хүний амь амьдралтай холбоотой асуудал шийдвэрлэдэг, шударга, өндөр ёс зүйтэй байх шаардлага хамгийн ихээр тавигддаг албан тушаалтнууд билээ. Гэтэл огтоос шүүн таслах ажиллагааны туршлагагүй этгээдүүдийг шууд дээд шатны шүүхэд даргаар тавьдаг, түүгээрээ хүслээ гүйцэлдүүлдэг жишиг тогтсоныг таслан зогсоох цаг нь болчихоод байна. Өмнө нь шүүхийн цус ойртсон, төрөл садангийн холбоотой хүмүүс ажиллаж байна гэсэн шүүмжлэл байсан бол түүний үргэлжлэл болсон мерит зарчмыг алдагдуулсан, томилгоонуудыг таслан зогсоох цаг нь болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.