"Оддын дайн" цуврал кинонд Чубаккагийн дүрийг бүтээсэн, Их Британи, Америк гаралтай жүжигчин Питер Мэйхью 74 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийн гишүүд албан ёсоор мэдэгджээ.
1944 онд Их Британийн нийслэл Лондон хотноо төрсөн П.Мэйхью жүжигчний карьераа 1977 онд эхлүүлж байжээ. Тэрбээр “Оддын дайн” цувралд Хан Сологийн үслэг хийгээд сэтгэл татам хамтрагчийн дүрийг бүтээснээр олонд танигдаж байсан юм.
П.Мэйхьюгийн гэр бүлийнхний хийсэн мэдэгдэлд түүний нас барсан шалтгааны талаар дурдаагүй байсан хэдий ч Техас муж улс дахь гэртээ, хайртай дотны хүмүүсийнхээ дэргэд таалал төгслөө хэмээн тэмдэглэсэн байжээ.
“Оддын дайн” цувралд Люк Скайуокерын дүрийг бүтээсэн Марк Хэмилл “Твиттер” хуудсандаа П.Мэйхьютэй хамт авхуулсан зургаа нийтлээд, “агуу сэтгэлтэй том залууг үргэлж дурсан санах болно” хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл