С.Баярцогтод холбогдох хэргийг хаагаагүй гэв


С.Баярцогтод холбогдох хэргийг хаагаагүй гэв

 

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаад удаж буй.
 
Тэгвэл сүүлийн өдрүүдэд С.Баярцогтод холбогдох хэргийг хаасан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад "С.Баярцогтын хэргийг хаагаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.
 
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан ч сарын дараа батлан даалтад гаргасан юм.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.