Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын байгууллагаас хорих санал гаргажээ. Түүнийг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ эрхзүйн бичиг баримтуудыг батлахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Энэ хэргээр С.Баярцогт нарыг 2018 оны 4 дүгээр сард анх цагдан хорьсон бөгөөд удахгүй батлан даалтад гарсан билээ. Тэгвэл түүнийг цагдан хорих үндэслэл бий болсон бололтой.
Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд С.Баярцогтыг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал болохоор товлогджээ.
Сэтгэгдэл