Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан гэх мэдээлэл байв.
Тэгвэл түүний шүүх хурал энэ сарын 24-ны өдөр болж цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ. Мөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа эрчимжин, дээрх ангид дахин цагдан хорьсон юм.
Сэтгэгдэл