Хэдхэн хононгийн өмнө сошиал ертөнцөөр Монголын улс төрд нэгэн шинэ нам үүсгэн байгуулагдаж тус намд өдгөөгийн УИХ-с нэр бүхий гишүүд элссэн мөн урлаг соёлын олны тьахнил эрхэмүүд ч нэгдээд байгаа гэх мэдээлэл гарч байсан. Нэр бүхий улс төрчдөөр хүч сэлбэсэн шинэ нам 2016 оны сонгуульд хүчтэй өрсөлдөгч болох нь гэх бор шувуу олны анхаарлыг татаж байгаа нь үнэний ортой бололтой.Тэр ч бүү хэл намын даргаар Г.Уянга сонгохоор болсон гэх явган яриа ч өчигдрөөс сошиалаар тархаж эхлэсэн нь оргүй бололтой .
Учир нь Г.Уянга гишүүн энэ сарын 8 нд МҮАН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан нь үүнтэй холбоотой гэж үзэж байх шиг байна
.Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодруулахад "Ямартай ч тус намын даргаар томилогдоогүй гэдгийг онцолмоор байна. Гэхдээ энэ асуудлаар ярих цаг нь арай болоогүй байна” гэсэн юм. Тэгэхээр ТТЭНН байгуулагдсан нь үнэн бөгөөд тус намд УИХ-ын нэр бүхий гишүүд харьяалагдаж байгаа гэдэг нь үнэн бололтой . Харин тэрхүү жагсаалтанд бичигдсэн эрхэмүүдээс хэн нь шинэ намд харьяалагдаж байгаа нь тун удахгүй олны өмнө ил болох бололтой
Сэтгэгдэл