Террорист халдлага үйлдэхээр завдаж байсан этгээдүүдийг устгажээ


Террорист халдлага үйлдэхээр завдаж байсан хоёр дээрэмчнийг Владимир мужийнКольчугино хотод устгасан тухай ОХУ-ын Терроризмтай тэмцэх үндэсний хорооны мэдээллийн төв мэдэгджээ.Террорист халдлага үйлдэхээр завдаж байсан хэсэг бүлэг этгээдийн байрыг бүслэн хаасан тухай өмнө нь мэдээлсэн байна. Кольчугино хотод террористын эсрэг ажиллагааны дэглэм тогтоож, хөрш байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Терроризмтай тэмцэх үндэсний хорооны мэдэгдсэнээр, гэмт этгээдүүд бууж өгөхөөс татгалзаж, гал нээсэн байна. Тэдний нуугдаж байсан байрнаас зэвсэг, гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмжийг олж илрүүлжээ. Тусгай ажиллагаа явуулах үеэр цагдаа болон иргэд бэртэж гэмтээгүй байна. 

Э.Аянзаяа 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.