МУН ХИ САН ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА


МУН ХИ САН ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

 

Өмнөд Солонгосын Үндэсний ассемблейн дарга Мун Хи Саны ОХУ-д хийж байгаа  албан ёсны айлчлал эхэлсэн гэж тус ассемблейн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Тэрээр гурав хоног хийх айлчлалынхаа үеэр ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин, Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко нартай  хоёр орны парламентын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ажээ.

Мөн урьдчилан таамаглаж байгаагаар Мун Хи Сан Сөүл, Москвагийн стратегийн түншлэлийн харилцааг сайжруулахын тулд хамтран ажиллах нь ач холбогдолтой болох талаар санал бодлоо солилцох юм байна. Айлчлалын хөтөлбөрт төлөвлөснөөр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хариуцсан хороог нээх хуралд оролцоно. Түүнчлэн энэ сарын 29-нд Өмнөд Солонгосын Үндэсний ассемблейн дарга ОХУ-ын Сенатын зөвлөлд талуудын ирээдүйн төлөвийг тодорхойлсон илтгэлийг танилцуулна. Мөн Хойд Солонгосын талаар Өмнөд Солонгосын баримталж байгаа улс төрийн бодлогыг тайлбарлах юм байна. Энэ үеэр Му Сан Хи  Москвагийн болон бүх Оросын  тэргүүн хамба Кирилтэй уулзах ажээ. Дараа нь  Эстони, Латви, Литва улсад айлчлахаар Балтийн тэнгисийн бүс нутаг руу зорчих юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунбол


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.