Түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөж, Мүн Жэ Ин нутгийн зүг жолоо заллаа


 

Түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөж, Мүн Жэ Ин нутгийн зүг жолоо заллаа

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний гурав дахь уулзалт Паекду ууланд авирснаар өндөрлөж, Өмнөд Солонгосын төрийн тэргүүний Пхеньян хотноо хийсэн гурван өдрийн айлчлал дууссан тухай "Yonhap” агентлаг мэдээлэв.

"Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сөүл рүү мордлоо” гэж төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичиг Ён Ян Чан мэдэгджээ. Түүний нислэг Умард Солонгосын "Самжиён” нисэх буудлаас орон нутгийн цагаар өдрийн 15:30 цагт хөөрсөн байна.

"Өмнөд Солонгосын төрийн тэргүүн ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр талт дээд хэмжээний уулзалт хийхээр АНУ-д айлчилна” гэж Хөх ордноос мэдээлжээ. Мөн хоёр Солонгосын удирдагчид энэ оны сүүлээр Сөүл хотноо дахин уулзахаар тохиролцжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.