Умард Солонгост дахин нэг өндөр албан тушаалтныг цаазалжээ


СӨҮЛ. /Yonhap/. Шадар сайд Ким Ён Жинийг Умард Солонгост цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.

БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн хэлэхдээ "63 настай Ким Ён Жинийг өнгөрсөн сард буудан хөнөөсөн” гэв.

Түүний ярьснаар "Умард Солонгосын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чолийг засан хүмүүжүүлэхийн ажил хийлгэхээр хөдөөгийн нэгэн ферм рүү нэг сарын хугацаатайгаар долдугаар сарын дундуур явуулсан” ажээ.

Өчигдөр Өмнөд Солонгосын "Чонан илбо” сонинд бичихдээ "өндөр албан тушаал хашдаг байсан хоёр хүнийг Ким Жон Уны тушаалаар Умард Солонгост цаазаар авсан" тухай мэдээлсэн юм.

Г.Доржханд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.