БУСДЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ГЭХ 1800 ОРЧИМ ГОМДОЛ ИРЖЭЭ


БУСДЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ГЭХ 1800 ОРЧИМ ГОМДОЛ ИРЖЭЭ

 

Цахим орчинд 300 гаруй мянган дагагчтай “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хуурамч цахим хуудсаар гүтгэлэг тараадаг үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллах санал тавьжээ.

Энэхүү саналыг хүлээн авч хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд таван жилийн хугацаанд нийтийн эрх ашиг хохирсон асуудлаар тэмцэл зохион байгуулсаар иржээ. Энэ удаад ЦЕГ-тай хамтран цахим хуудсанд хуурамч хаяг нээн, бусдын нэр хүндийг гутаан доромжилж, худал мэдээлэл түгээж нийгмийг цочроодог этгээдүүдийг илрүүлэн хариуцлага тооцуулах аж.
 
Хурандааа Ж.Амгалан хуурамч фэйж хуудас байх хэмжээнээс хэд дахин хэтэрснийг онцолсон юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хуурамч цахим хаягаар бусдын нэр хүндийг гутаан доромжилж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэх 1800 орчим гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Иймд гүтгэлэг тараасан эзнийг олох магадлалыг нэмэгдүүлэхээр ЦЕГ, ТББ-тай хамтран ажиллаж буй юм байна.
 
Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-тай цагдаагийн байгууллага зарчмын хүрээнд нийгмийг бухимдуулаад байгаа элдэв хуурамч фэйсбүүк хуудас, хүний хувийн нууцад эрээ цээргүй халддаг, гүтгэлгээ нуудаг байдлын эсрэг хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Монголчууд бид ирээдүй хойч үедээ биенээ элдвээр хэлсэн, муу жишиг тогтоож болохгүй” гэв.
 
Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд: 

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

О.Гэрэл
Оллоо.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.