Дундговь аймгийн нутаг, Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшууллаа.
Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасч, устах хэмжээнд хүрчээ. Тиймээс Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарвага нутагшуулах төсөл хэрэгжүүлсэн нь энэ аж. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм.
Б.Болд
Сэтгэгдэл