БНХАУ–ЫН ШЕНЗЕНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУРШИЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ


БНХАУ–ЫН ШЕНЗЕНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУРШИЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Шензен дэх Хятадын үндэсний супер компьютерийн төв  энэ оны 5 сарын 31-нд хиймэл оюуны туршилт болон шалгалтыг эхлүүллээ.

Хятадын хэвлэл мэдээллийн синхуа агентлагийн мэдээлснээр тус хиймэл оюуны системийг Тай/Tai/ гэж нэрлэсэн байна. Тус хиймэл оюуны хөгжүүлэлтийн судалгаа, туршилтыг шензен дэх үндэсний супер компьютерийн төв дэмжиж ажиллахаар болсон. “Тай – ийн өргөн хүрээ, цогц бүрдэлтэй ажиллах чадвар” өгүүлэлд дурдагдсанаар энэхүү хиймэл оюун нь их энергийн физик, бизнесийн бодит загварчлал болон хиймэл оюун ашигладаг цаг агаарын урьдчилсан мэдээний платформуудын EB/1018/ төвшинд ухаалаг өгөгдлийн удирдлага болон системийн анализ хийнэ.

Тус төвийн дарга Sheng Feng-ийн мэдээлснээр энэ системийн өөр нэг гол зорилго нь ирээдүйн ухаалаг төхөөрөмжүүдийн ажиллах орчны баталгаажуулалтыг загварчлах юм.

Энэ системийг БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академи, БНХАУ-ын Үйлдвэрлэл, Мэдээллийн Технологийн Яамны програм хангамжийн шалгалтын төв түүнчлэн Алибаба болон Кэмбрикон зэрэг хэд хэдэн байгууллага дэмжиж ажилладаг байна.  

Мөн Шензенийн супер компьютерийн төв болон Бээжингийн шинжлэх ухаан технологийн академи нь Тай-ийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээн дээр хамтран ажилладаг.

Хятад улс 2030 он гэхэд хиймэл оюун ухаанаар дэлхийн тэргүүлэгч улс болох зорилготой байгаагаа илэрхийлсэн. Өмнөд Хятадын өглөөний пост сонинд нийтлэгдсэнээр төлөвлөгөөний эхний алхам нь 2020 гэхэд Америкийн нэгдсэн улсаас хиймэл оюуны хөгжлөөр илүү гарах зорилгоор big data intelligence, autonomous intelligence systems, swarm intelligence, hybrid enhanced intelligence болон хиймэл оюуны суурь онолууд дээр түлхүү ажиллахаар төлөвлөж байна.
 

Мэдээ бэлтгэсэн: Информатикийн салбар У.Батхишигт

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.