Одоо цагт хэн сэргэлэн сэтгэлгээтэй нь хөлөө олдог цаг болжээ
Гайгүй дуулдаг хүн бүр тоглолт хийж нэр хүндээ өсгөх олонд танигдах бодлого барьдаг болсон өнөө үед номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн уран бүтээлч бүхэн тайлан тоглолтоо тавихаар мэрийж байна .
Түүний нэгэн адил хэнтий аймгийн харьяат Ж Энхболд мэргэжлийн дуучин болоод 8 н жилийн нүүр үзсэний хэрэг бас ч үгүй цомог гаргах хэмжээний дуу бүтээл гаргасанаа энэ сарын 29нд "Жаргалд эвийлэгээгүй аав "нэртэй тоглолтоо Тусгаар Тогтнолын ордонд тоглохоор зориг шулуудсан билээ.
Уран бүтээлч залуу маань хөтлөгч ,найруулагч, жүжигчин, дуучин гэх тал бүрийн авьяастай төдийгүй монгол эр хүн тэр дундаа аав гэдэг хүний бүх сайхан талыг харуулсан хэд хэдэн бүтээлтэй билээ .Хэдийгээр олонд танигдаж амжаагүй ч 8-н жил хөдөлмөрөлсөн уран бүтээлээ олон түмэндээ өргөн барих гэж байгаа гэнэ.
Хүн бүр эдийн засгийн хямрал ярьж толгой гудайлгасан энэ цаг үед харин ч гар хумхин суулгүй хямралын эсрэг сөрж өөрийн тайлан тоглолтоо толилуулхаар зоригтой алхаж яваа энэ залууд амжилт хүсээд алга таших нь зүйтэй болов уу.
Бороон дараах мөөг шиг нийтийн дууны төрөлд олон сайхан дуучид төрөн гарсаар байна түүнтэй мөр зэрэгзэн зөөлөн уянгалаг хоолойтой дуучин Ж.Энхболд ямартай ч олон талт давуу талаа харуулсан сайхан тоглолт хүргэхээ амлаад байгаа билээ.
Тоглолтонд
МУГЖ Н.Төмөрхуяг,
МУГЖ Ж. Уранчимэг /эстрад/
МУСТА Б. Баярт / харш хамтлаг/
МУСТА Д.Амарсайхан
МУСТА Ж. Солонго
МУСТА С.Бичүү
МУСТА Б.Пүрэвсүх
МУСТА Т.Бадамцэцэг
МУСТА Д.Буян-арвижих мөн дуучин Н.Ундрах нар ая дуугаа өргөхөөс гадна тасалбар авсан хүн бүр нэг цаг үнэгүй дуулах эрх, хүн бүр гоо сайхны салоноор 50% хөнглөлт эдлэх эрх мөн Улаан–Үдэ итгэлт хамбад 5 хүн үнэгүй аялах азтан хүлээж байгаа гэнэ шүү. Ингээд СТА Ж.Энхболдоо амжилт хүсье.
Сэтгэгдэл