Далай лам Европ дахь дүрвэгчдийг нутаг буцаахгүй бол тус тив нь лалын шашинт эсвэл африк гаралтай хүмүүсийн нутаг болж магадгүй гэсэн тухай Английн "Daily Mail" сонин мэдээлж байна.Далай лам "Европын улс орнууд эдгээр дүрвэгсдийг хүлээн авч боловсрол олгох, сургах ёстой ч үүний зорилго нь тэдэнд тодорхой дадал мэдлэгтэй олгоод нутаг буцаах явдал" гэж хэлсэн аж. Түүнчлэн Европ тив бол европчуудынх байтал "лалын шашинтнууд эсвэл африк гаралтай хүмүүсийнх болж магадгүй" гэсэн юм байна.Нобелийн энх тайвны шагналт Далай лам үүнээс өмнө нь ч Европ дахь Африк ба Ойрхи Дорнодоос гаралтай дүрвэгчдийн талаар нэлээд маргаантай мэдэгдэл хийж байсан. Тухайлбал, 2016 онд Европ тивд хэтэрхий олон дүрвэгч байна, Герман нь арабуудын амьдардаг улс болон хувирч болохгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байжээ.
Сэтгэгдэл