Нэг тэрбум га газарт мод тарина


Нэг тэрбум га газарт мод тарина

 

БЕРН. /BBC/. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулахын тулд дэлхий даяар АНУ-ын газар нутагтай ойролцоо хэмжээний мод тарих шаардлагатай гэж Швейцар улсад төвтэй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурджээ.

 

Тус зөвлөлийн судалгааны тайланд дурдсанаар, "ой модгүй хоосон орон зайг ойжуулснаар дэлхийн агаар мандал дахь нүүрс хүчлийн давхар ислийг 25 хувиар бууруулах боломжтой" гээд "дэлхийн байгал цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга зам юм" гэжээ. 

 

Ой мод нь нүүрс хүчлийн давхар ислийг өөртөө шингээн авахын зэрэгцээ эргүүлээд хүчил төрөгч ялгаруулдаг аж.

 

Дэлхийн агаарын температурыг 2050 гэхэд Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхын тулд нэг тэрбум га газарт мод тарьж, ургуулах шаардлагатай гэж тус зөвлөлөөс гаргасан тайланд дурдсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.