"Нарантуул” худалдааны төвийн шинээр барьсан барилгыг 14 хоногийн өмнө нэгэн этгээд шатаахыг оролджээ. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан бөгөөд гал тавихыг оролдсон этгээд тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч байсан аж. Тэрээр шинэхэн барилгын дөрвөн давхрын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа бичлэг нь камерт бичигдсэнээр эл хэрэг ил болсон байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Э нь анхны мэдүүлгээрээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин ямар учраас тус барилгад гал тавьсныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна гэлээ. Дашрамд, тус барилга нь шатсан барилгын суурин дээр баригдсан юм.
О.Сод
newscom.mn
Сэтгэгдэл