Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ


Улаанбаатар хотоос 250 км-т Говьсүмбэр аймгийн нутагт нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гуравдагч орны зах зээлд гарах зорилгоор энэхүү үйлдвэрийг барьж буй аж.

“Нэн тэргүүнд бид 100 хувь экспортолно. Коксын үйлдвэр барьсны дараа аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, ажлын байр бий болгохоор зорьж байна. Одоогоор манай үйлдвэр 80 ажилтантай, үүнээс 60 нь орон нутгийн ажилчид байгаа юм” гэж “СТРАТО” компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг ярьсан юм.

Эхний шатанд 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад оруулжээ. Харин хоёрдугаар шатанд хүчин чадлаа 4.5 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гуравдугаар шатанд шинээр 2.7 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай усаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй аж. Эхний ээлжид 600 мянган тонн хүчин чадалтай коксын үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулахаар болжээ. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор гангын үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг тавих юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.