Төв банк өнгөрсөн долоо хоногт зургаадугаар сарын инфляцын тайлангаа танилцуулсан. Уг тайланд дурдсанаар уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс давжээ. Тодруулбал, зэс, нүүрс, төмрийн хүдрийн олборлолтоос шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 2019 оны эхний улиралд хүлээлтээс давжээ. Цаашид газрын тос, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа тул уул уурхайн салбарын 2019 оны өсөлтийн төсөөллийг Төв банк өмнөхөөсөө сайжруулсан байна.
Түүнчлэн уул уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт үргэлжилж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын өсөлтийг дэмжсэн талаар тус тайланд дурджээ. Харин нөгөө талаас хөрөнгө оруулалтыг дагаад дизель түлш, тоног төхөөрөмжийн импорт тэлж, энэ оны эхний улиралд төлөвлөгдсөн төсвийн хөрөнгийн зардлууд дутуу биелснээр уул уурхайн бус салбарын өсөлт хүлээлтээс доогуур гарчээ. Цаашид төсвийн хөрөнгө оруулалтын зардал эрчимжиж барилга, үйлчилгээний салбарт эерэгээр нөлөөлөх, хөдөө аж ахуйн салбарын өсөлт тогтворжиж, уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэхээр байгаа гэнэ.
EAGLE.MN
Сэтгэгдэл