"Токио 2020" медалийн загварыг танилцууллаа


Японы нийслэлд ирэх зун болох олимпын медалийн загварыг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Медалийн загварыг япон уран бүтээлч Зюнъити Каваниси гаргасан ба 85 мм-ийн диаметртэй, 12.1 мм-ийн зузаантай юм. Харин жин нь ойролцоогоор 550 гр аж. Медалийн нүүрэн талд Эртний Грекийн ялалтын бурхны дүрийг, ар талд нь Токио 2020 олимпын албан ёсны бэлгэдлийг дүрсэлжээ. Медалийн бас нэгэн онцлог нь бүх металлыг хаягдал цахилгаан бараа, гар утас зэргээс ялган авчээ. Япон даяар өрнөсөн хаягдал цуглуулах аянд 79 мянган тонн цахилгаан бараа, 6 сая гар утас цугларсан байна. Эдгээрээс 32 кг алт, 3.5 тонн мөнгө, 2.2 тонн хүрэл "олборложээ".

Эх сурвалж: eagle.mn

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.