Нисгэгчгүй онгоцыг амжилттай туршлаа


БНХАУ-д үйлдвэрлэсэн нарны эрчим хүчээр ажилладаг нисгэгчгүй, автомат удирдлагатай  "МОЗИ 2" нэртэй нисэх онгоцны туршилтын нислэг амжилттай болсон талаар уг онгоцыг үйлдвэрлэгч “OXAI Aircraft”  компанийн удирдлагууд өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна. ССTV-ийн мэдээлснээр дээрх туршилтын нислэгийг өнгөрсөн сарын 27-нд Хятадын зүүн хэсгийн Жэжянь мужийн Дэчин хотын нисэх онгоцны буудалд хийжээ. Нисгэгчгүй буюу автомат удирдлагатай уг нисэх онгоцны далавчны өргөн нь 15 метр бөгөөд зөвхөн нарны эрчим хүчээр ажиллах хөдөлгүүртэй, нислэг үйлдэх өндрийн дээд хязгаар нь 8000 метр юм.

Уг нисэх онгоцыг нарны гэрэлд найман цаг цэнэглэсэн тохиолдолд шөнийн турш бага хурдаар 12 цаг нисгэх боломжтой аж. Цаашлаад нисгэгчгүй онгоцыг гамшгийн үед аврах, эрэн сурвалжлах ажиллагаанд болон харилцаа холбооны салбарт ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэглээг улам өргөжүүлэхийн тулд 5G үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтарч ажиллах юм байна.

Т.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: mnb.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.