Монгол Улс, ОХУ-тай Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулна


Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийн гэрээг баталсан. Ингэснээр хоёр улсын харицлаа нэг алхам урагшилж буй гэсэн үг. Энэ гэрээ нь манай урд, хойд хөршийн тухайд Стратегийн түншлэл дээр "Иж бүрэн” гэдэг үг нэмэгдэж, Стратегийн иж бүрэн түншлэл гэж хэлэгддэг. Үүнийг Монгол Улс, БНХАУ-тай байгуулж, стратегийн иж бүрэн түншлэлтэй болсон. Тэгвэл энэ намар болох Халх голын дайны ойг тэмдэглэх үеэр ОХУ-тай Стратегийн иж бүрэн гэрээ байгуулахаар болжээ. 

Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Энэ онд тохиож байгаа Халхын голын ойг тэмдэглэх үеэр БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулах юм. 1991 онд ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн гэдэг үг нэмнэ. Тэгэхээр манай улсын гадаад бодлого зогсолтгүй үргэлжилж, сайжирч байгаа нь энэ процессоос дэлхий дахинд харагдаж байгаа байх. Бид бүх харилцаа холбоогоо нэг шатаар ахиулж чадсан гэсэн үг” үг гэлээ.

Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.