Т.Ганболд, Н.Одонгуа нарыг ХҮН-аас хөөлөө


 Хөдөлмөрийн Үндэсний Намын Хан-Уул болон Баянзүрх дүүргийн хороод хуралдаж Т.Ганболд , Н.Одонгуа нарыг намын гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг гаргаад байна.

Намын анхан шатны байгууллагууд энэхүү шийдвэртээ нэр дурдсан гишүүдийг намын дүрмийг ноцтойгоор зөрчиж, гишүүдийн эрх ашгийг хязгаарласан шийдвэр болон үйлдлүүдийг гаргасан хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд ХҮНамд учруулсан онц их хэмжээний хохирлынхоо төлөө хариуцлага хүлээх ёстойг анхаарууллаа.

Н.Одонгуа болон Т.Ганболд нар нь намыг удирдах албан тушаалыг дүрмийн бус аргаар олж авч, намын байгууллагатай зөвшилцөхгүйгээр намын өмнөөс дур мэдэн үйл ажиллагаа явуулж, хуурамч бичиг баримтууд үйлдэж тараасан, хэвлэл мэдээллээр ХҮНам болон бусад гишүүдтэй холбогдох худал, гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллийг түгээлгэсэн, намын гишүүд, ажилчдыг санхүүжүүлэгч нэрээр айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулахаар санаархсан зэрэг ёс зүйн хэм хэмжээг хэтрүүлсэн, гишүүдийн олонхийг төөрөгдүүлж, эсэргүүцэл тэмцэлд дуудсан үйлдлүүдийг удаа дараа гаргаж ирсэн нь баримт нотолгоотой хэмээн ХҮН-аас мэдэгдлээ.

Энэхүү шийдвэрийг намын Удирдах Зөвлөл авч хэлэлцээд давхар баталгаажуулсан шийдвэр гаргасан болохыг мэдэгджээ.

   


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.