Рашааны могой нь хоргүй, бамбай хоншоорт могой нь хортой зүйл учир суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх нь зүйтэй. Ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үер усаар дамжин суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдлууд их гарч байгаа аж. Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэж байхыг зөвлөлөө.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар
Сэтгэгдэл