Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат албан тушаалаа ашиглан барилгын тендерүүдийг хүч түрэмгийлэн авсан уу?


Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат албан тушаалаа ашиглан тус аймагт зарлагдсан барилгын бүх тендерийг хүч түрэмгийлэн авч танил тал, ойр тойрнынхоо мэдлийн компаниудаар гүйцэтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Тодруулбал, аймгийн тѳвд шинээр баригдах  Тѳрийн банкны барилгын тендерийг авга ахынхаа нэр дээр, мөн тум аймгийн Ѳлгий сумын соёлын тѳвийн засварын ажлыг тѳрсѳн дүүгийнхээ компаниар, Малчин, Хяргас сумдын дотуур байрны засварыг ѳѳрийнхѳѳ базын компаниар, Сагиль сумын зам засвар тохижилтын ажлыг ѳѳрийнхѳѳ компаниар хийлгэж байгаа аж.  Мөн зөвхөн үүгээр ч зогсохгүй дахиад ч 2,5 тэрбумын барилгын тендерийн эрхийг авахаар зэхсэн гэх мэдээлэл байгаа юм. Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат бүх тендерийг хуу хамснаар бусад  барилгын компаниуд орон нутагтаа  барилгын салбарт "хуруу нэмэх" эрхгүй болсныг эх сурвалжууд хэлж байна. 

 Түүний энэ үйлдэл бусад барилгын компанийг зогсонги байдалд хүргээд байгаа аж. 

Хэрэв энэ үнэн бол албан тушаалаа урвуулан ашигласан  ИТХ-ын дарга Э.Насанбатыг хууль хяналтын байгууллага, АТГ шалгах ёстой баймаар. Хуулийн дор дарга, цэрэггүй тэгш үйлчлэх ёстой баймаар. 

Эх сурвалж. FACT.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.