УИХ 76 гишүүнтэй байх нь Монголд "хэт олон" гэх судалгаа гарчээ!!!


Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санаачлага гаргаад буй. Ингэвэл нэг гишүүнд оногдох хүн амын тоо багасч 43000-аас 30000 болж, дэлхийн жишигт хүрнэ гэх их мэдэгчид гарч ирсэн. Гэтэл бусад улсуудад нэг парламентын гишүүнд оногдох хүн амын тоог зориуд цаг зав гарган судалж үзвэл АНУ-д 620000, Японд 470000 Орост 240000, Солонгост 170000, Германд115000, Австралид 110000, Англид 100000, Канадад 90000, Голландад 75000, Израйльд 75000, Францад 70000, Италид 65000 байна. Эндээс харахад нэг гишүүнд оногдох хүн амын тооны талаар онолын номлол, практик туршлага байдаггүй юм байна гэж би бодлоо. Хүн амын тоо өсөхөөр парламентын гишүүдийн тоо өсөх ёстой гэсэн номлол ч байхгүй юм байна. Би лав хайгаад олсонгүй. Зарим хүмүүс тийм байдаг ийм байдаг гэж залаад байгаа бололтой. Гол нь тухайн улс өөрийнхөө нөхцөл байдлыг тооцоод гишүүдийнхээ тоог тогтоодог юм байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.