Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй, ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төслийн макеттай танилцлаа.  Ажлын танилцсаны дараа  хангалтгүй байгаад бухимсан Ерөнхий сайд хариуцсан сайд, дарга нарыг ажлаа хийж, чадахгүй бол Монгол төрөөс зайл! хэмээн ширүүхэн загнаад авав. 

Тэрээр: "Ажлын хэсгийнхэнд хандаж "Засгийн газар газар, мөнгө төгрөгийн асуудлуудыг нь газар дээр нь шийдэж өгсөн байхад яагаад ажиллахгүй байгаа юм. Энэ тухай асуудлаар би маш олон удаа ярьсан. Ганбаяр дэд сайдаа, Баатарбилэг сайдаа, Хүрэлбаатар зөвлөхөө, дарга нараа? Та нар хийвэл ажлаа хийцгээ. Хийхгүй бол больцгоо. Битгий энэ улсад гай болоод бай за юу? Монголын хөгжлийн түүхэнд битгий гай бол. Битгий энэ ард түмний хөгжилд садаа бол. Ийм байдалтай энэ төсөл хөтөлбөрүүдийг удирдах юм уу Ганбаяраа?". Та нарын ард чадалтай, чадвартай залуучууд олон байна.  Төрийн ордонд оруулж ирсэн Үндэсний урлагийн их театрын тэр макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй. Хүн харахад ойлгомжтой Чингис хааны музейн макет шиг юм хийгээд тавьж болохгүй байсан юм уу" хэмээн шүүмжлэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.