Улаанбурханы өвчлөл буурч байна


 "Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан доор улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 5 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэлээ.

Монгол улсын хэмжээнд 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан ажиллаж  байна. Өнөөдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалтын явц 22,4%-тай байгаа бөгөөд зохион байгуулах ажилд эмч, сувилагч, оюутнуудыг бэлтгэл сургалтад хамруулан нэмэлтээр ажиллуулж эхэлжээ.

Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ХААИС дээр ажиллаж, нэмэлт дархлаажуулалтын явцтай танилцаж залуучуудыг дархлаажуулалтад идэвхитэй хамрагдахыг уриалсан юм.

Мөн хэвлэл мэдээллийн  ажилтнуудыг сургаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, өвчний талаар танилцуулгыг явуулж эхэлсэн нь үр дүнгээ өгч өвчний сэжигтэй тохиолдол 16%-иар буурсан үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.