Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх ХҮН намын залуустай хамтарч Ерөнхийлөгч Х.Баттулгыг өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Цэцэд гомдол гаргажээ. Тухайлбал, УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс олныг алмайруулсан нэгэн шийдвэр нь ард нийтийн санал асуулгад "Монгол Улс парламентын засаглалтай байх уу эсвэл ерөнхийлөгчийнх үү” байх уу хэмээсэн нь Үндсэн хуулиас өөр агуулгатай болсон учраас олон нийт хийгээд эх баригч нам, жижиг намууд эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлсээр байсан билээ. Ямартай ч Ерөнхийлөгч өөрийнхөө энэхүү тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьчихсан.
Түүний энэхүү байж боломгүй засаглалын хэлбэрийг өөрчлөх тулгалт хийснийг хуульчид эсэргүүцэж "Төрийн тэргүүн Үндсэн хуульд тэрсэлсэн үйлдэл гаргаснаараа огцрох болзлоо хангалаа” хэмээн ийнхүү Цэцэд хандах болсон нь энэ аж. Эцэст Ерөнхийлөгчийг ҮХЦ шалгах уу гэдэгт олон нийт эргэлзэж байна.
Erennews.mn
Сэтгэгдэл