Төв аймгийн Угтаалцайдам сумын цагдаа нар энгийн иргэнийг зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийг ЦЕГ-аас шалгаж эхэлсэн байна. Хэргийг тодруулбал, 2019.09.23-ны орой 18:00 цагийн үед Угтаалцайдам сумын хоёр цагдаа иргэн Г-г автомашиндаа суулган, согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замдаа маргалдаж, зодолдсон байна.
Тэдэнтэй хамт зорчиж явсан 15 настай хүү "Талийгагаачийг цагдаа нар зодоод байсан. Ах нь үхлээ. Дотор эвгүйрхээд байна гэхэд баашилж байна гээд ус цацаад байсан” гэж мэдээлжээ.
Бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр, цагдаа нар талийгаачийг эмнэлгийн үзлэгт оруулахаар ирэхэд амиа хэдийнэ алдсан байсан аж. Нас барсан иргэн нь орон нутагтаа бизнес эрхэлдэг, 60 настай иргэн байжээ.
Иргэн "Энгийн хувцастай хүн машинаас гарч ирч ирээд суучих гэсэн. Ах нь суухгүй. Ажилтай явна гэсэн. Бид салж яваад хэсэг азнаад эргээд хартал машиныг нь хөндлөн зогсоочихсон, Г ахын хөл нь гарчихсан байж байсан. Би гүйж очоод "Та нар яагаад байгаа юм. Энэ хүн тань ажилтай яваа” гэсэн. Тэр энгийн хувцастай хүн нь би аймгийн замын цагдаа байна. Согтуурлын зэргийг нь тогтооно” гээд аваад явсан.
Тэгж суулгаж авч яваад 10 км орчим зайнд аваачин, зодсон байгаа юм. Эргүүлж эмнэлэгт авчирч өгөхөд хүү нь таараад "Та нар хүн алчихсан юм биш үү” гэтэл цагдаа нар нь зугтчихсан” гэсэн мэдээллийг Зариг.мн сайтад өгсөн байна.
Г.ИТГЭЛ
https://eguur.mn/33314/?fbclid=IwAR0pPYJG2cA7cPKSwlu4jNpbED71YbA98RZ4SKFr59pWvyvdJVxskeJ_O5c
Сэтгэгдэл