Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн асан К.Сайрааны хүргэнийг дагуулчихсан М.Энхболдоос албан тушаал гуйж явна


Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн асан К.Сайрааны хүргэнийг дагуулчихсан М.Энхболдоос албан тушаал гуйж явна

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАХН-д элссэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-д орж төрхөмдөө буцлаа. Харин араасаа олон дагуултай Д.Тэрбишдагва өөрийгөө дагадаг залуусаа МАН-д дагуулж ирэх гэж хичээж яваа бололтой. ТБД гишүүн, гадны тагнуул гэсэн асуудалд нэр холбогдсон 2004-2008 оны үед УИХ-д сууж байсан К.Сайрааны хүргэн Абдилийн Алаубекийг МАХН-аас дагуулан ирж, МАН-ын дарга М.Энхболдтой уулзуулжээ. Улсын их дэлгүүрийн хажууд байдаг "Алтай центр” төвийн  эзний хүү, ТБД-ын дагуул А.Алаубек нэг бол МАН-аас УИХ-д нэр дэвших, дэвшихгүй бол дарга сайд юм уу, том албан тушаалд сууна гэж ярьсан бололтой.
А.Алаубек МАХН-д байхдаа Ч.Сайханбилэгийн засгийн газарт дэд сайд болно гэж их яригдсан,  уг нь дэд сайд болно гээд намдаа их мөнгө өгсөн бололтой юм билээ. Даанч дэд сайдын суудлыг цомхотгож А.Алаубек хүү санасандаа хүрээгүй.
А.Алаубек К.Сайрааны хүргэн нь гэдгээр нь хүмүүс андахгүй. К.Сайрааныг УИХ-ын гишүүн болох үед охин нь хар тамхины хэрэгт холбогдоод байсан, "Буян”-гийн Жаргалсайхан ч үүнийг нь ил хэлж, төрийн ордонд багтахгүй бөөн хэрүүл босож байсан удаатай. Харин А.Алаубек хүү хар тамхи зөөвөрлөсөн гэсэн асуудалд нэр холбогдсон охинтой бус, түүний дүү охиныг нь авч суусан гэнэ. Дэд сайд болох хүсэл нь бүтээгүй А.Алаубек, Баян-Өлгий МАХН-ын дарга болсон. Болох болохдоо Хабсатор гэж туршлагатай, нэр хүндтэй эрхмийг  "хусаад” оронд нь суужээ. Алтай центрийн эзний хүү А.Алаубек сонгуулийн хууль зөрчин "Нэр дэвшинэ” гэж хөдөө яваад хүн мөргөсөн, мөргүүлсэн хүний хөл нь хугарсан гэж саяхан шуугиулж явсан даа. Германд сургууль төгссөн гэдгээрээ ойртож, улстөрд итгэж дагаж явсан ТБД нь МАН-д ирсэн, МАХН-д түших тулгуургүй, тэгээд ч МАХН явцгүй гэж мэдээд, А.Алаубек МАН руу ирэхээр шийдсэн бололтой. Ер нь ашиг хонжоо харсан улс МАХН-аас, МАН руу хошуурч байна. М.Энхболд дарга, А.Алаубектэй уулзаж…

МАН-ын дарга М.Энхболд туршлагатай, тулхтай хүн, ийм урвагчдад итгэж нэр дэвшүүлэхгүй, ийм туршлагагүй, "мөнгөний” хүнд албан тушаал өгөхгүй биз.  Ийм урвагч нараас МАН дутаагүй юу, боловсролтой залуус зөндөө бий. Намаас нам дамжаад албан тушаал горьдоод, мөнгөний хүчээр явсан, бүх юмыг зоосны нүхээр шийднэ гээд явж байгаа хүнийг МАН-ынхан намдаа шургуулахгүй байх хэрэгтэй биз. Дээр нь "Алтай” нэрээр тагнуул хийсэн гэх К.Сайрааны балаг дуусаагүй, Эрээнд консул хийж яваад ажлаа хаян зугтсан экс гишүүн А.Муратынх дуусаагүй, АТГ дуудангуут Казакстанд очоод бүгчихсэн Хилийн цэргийн генерал Х.Жекейгийнх дуусаагүй. Иймд хүргэн хүү хүчтэй гэгчээр А.Алаубек, К.Сайрааны үүргийг үргэлжлүүлнэ гэж хардаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
зочин | 2016/05/16 22:59
ТБД, Улаан хоёр МАХН -д 4 жил болохдоо хоёулаа нийлээд хорь ч хүрэхгүй хүнийг дагуулах дайны нэр хүндтэй байсан хэрэг үү. Энэ казак бас ТБД -ын хүн юм уу? Энэ албан тушаал авсан хүн дотор Энхбаярын хүн байна уу,

зочин | 2016/05/16 22:11
ТБД, Улаан хоёр МАХН -д 4 жил болохдоо хоёулаа нийлээд хорь ч хүрэхгүй хүнийг дагуулах дайны нэр хүндтэй байсан хэрэг үү. Энэ казак бас ТБД -ын хүн юм уу? Энэ албан тушаал авсан хүн дотор Энхбаярын хүн байна уу,

урвачдыг устгая | 2016/05/17 12:25
Уул нь казак хүн нэг итгэсэн бол сайн байдаг гэсэн шал худлаа юм Инээсэн нөхөр залуугаараа яасан их амбицтай амьтан бэ дөнгөж улс төрд ороод урваж байгаа нөхөр хол явах уу Сайраа гэдэг нөхөр бас л улс эх оронд гай дагуулсан энэ ч ялгаагүй гай л дагуулнаа МАН яг тоож харагдаач өөрсдөө боловсон хүчин сайтай юм чинь хохь нээ тэнэг амьтан

Дэмжигч | 2016/05/17 12:25
Намд ороод 1 сар ч болоогүй байж юун намын дарга вэ горьд Алаубек гуай